Жо Байден БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй бямба гарагт /2024.11.16/ АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа хэлэлцээ хийх талаар албаны хүн мэдээлжээ. Хоёр улсын удирдагч нар Перу улсын нийслэл Лимад зохион байгуулагдаж буй олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцох юм.
АНУ-ын албан тушаалтнуудын мэдээлснээр энэхүү уулзалт нь сүүлийн нэг жилийн хугацаанд Байден, Ши Жиньпин хоёр биечлэн хэлэлцэх анхны уулзалт болох аж. Байден тэрхүү уулзалт дээр хоёр улсын хооронд үүсээд буй ширүүн өрсөлдөөнийг мөргөлдөөн болоход хүргэхгүйн тулд ямар хүчин чармайлт гаргаснаа дүгнэнэ.