Бүгд Найрамдах Вануату Улсын нийслэл Порт Вила хотод өчигдөр 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон арван барилга байгууламж сүйдэж, нэг хүн амь насаа алдсан талаар мэдээлж байсан.
Тэгвэл тус улсад өнөөдөр дахин 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн агентлагаас нийт 18 хүн амь насаа алдаж, 200 гаруй хүн бэртэж, гэмтсэн, нас барсан хүний тоо цаашдаа ч өсөх хандлагатай байгаа талаар мэдээлээд байна.
Мөн АНУ, Шинэ Зеланд, Франц болон Англи зэрэг улс орны Элчин сайдын яамны барилгууд сүйдсэн талаар ч мэдээллээ.
Эх сурвалж: ОБЕГ