Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай төсөл дээр ажиллаж буй “Занаду Майнз” компани хөрөнгийн зах зээлээс 5.5 сая австрали долларын санхүүжилт татан төвлөрүүлсэн талаараа албан ёсоор мэдээллээ.
100 сая хувьцаа гаргаж санхүүжилт босгоно гэдгээ зарласан бөгөөд төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг үр дүнг танилцуулсныхаа дараа “Зижинь” компанитай дараагийн хэлэлцээгээ хийх тов бий.