НҮБ-аас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг.
Энэ жил тус өдрийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье”гэсэн уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна.
2025 оноос хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийн хэмжээг 36 хувиар нэмэгдүүлнэ.
Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалж, хүртээмжтэй, эрх тэгш нийгмийг бүтээхэд хувь хүн, төр, хувийн хэвшлийн байгууллага бүр иргэдийнхээ дуу хоолойг сонсож, дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.