БНХАУ-ын Гадаад валют арилжааны удирдлагын газар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр мэдэгдэл хийхдээ төлбөрийн тэнцлийн шууд хөрөнгө оруулалтын өр гуравдугаар улиралд 8.1 тэрбум ам.доллароор буурсан. Энэ үзүүлэлт нь Хятадад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэмждэг юм. Тус үзүүлэлт энэ оны эхний есөн сарын байдлаар бараг 13 тэрбум ам.доллароор буураад байна.
Гадаадын хөрөнгө оруулалт 2021 онд түүхэн дээд түвшинд хүрснээсээ хойш сүүлийн гурван жил дараалж буурав. Энэ нь геополитикийн зөрчил, эдийн засгийн өсөлтийнх нь талаар бүрхэг хандлага болон автомашин зэрэг салбарт БНХАУ-ын дотоодын компаниудын өрсөлдөөн нэмэгдсэнтэй холбоотой. Хэрэв бууралт энэ жилийн турш үргэлжилбэл 1990 оноос хойш анх удаа БНХАУ-д шууд орж ирэх гадаад хөрөнгө оруулалтын урсгал хасах үзүүлэлттэй болох магадлалтай.
Эх сурвалж: Bloomberg