“Binance” сайтаас харвал тус криптовалютын ханш өнөөдрийн /2024.11.12/ байдлаар 88 мянган ам.доллар хүрсэн байна. Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр криптовалютуудыг дэмждэгээ илэрхийлсэн. Тэрбээр АНУ-ыг дэлхийн крипто нийслэл болгож, Биткойны үндэсний нөөцтэй болно хэмээсэн юм. “City Index” фирмийн зах зээлийн ахлах шинжээч Мэтт Симпсон “Трампын нөлөө амьд, сайн байна. Конгрессыг Бүгд найрамдах нам бүрэн удирдаж, улаан давлагаа баталгаажихад ойрхон байгаа тул крипто арилжаачид цахим валютын зохицуулалтыг багасгана гэдэг дээр бооцоо тавьж байгаа бололтой”