Дэлхийн шатрын холбоо, АНУ-ын Чикаго хотын Шерифын холбооноос хамтран 4 дэх жилдээ зохион байгуулж буй Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2024 оны 10 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд ШШГЕГ-ын 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчдийн баг түрүүлж “Дэлхийн аварга” хэмээх алдарыг 3 жил дараалан хүртсэн бахдам амжилтын эзэд боллоо. Тус тэмцээний бэлтгэл сургуулилт, зохион байгуулалтад Их мастер, дэд хурандаа Т.Батчимэг арга зүй, сэтгэл санаа, арга тактикын байнгын дэмжлэг үзүүлэн ажилласан бөгөөд Монголын Шатрын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэндорж тэргүүтэй шатрын зүтгэлтнүүд идэвхтэй хамтран ажиллалаа.