Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 10, 11, 12-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдаалахгүй.
Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд маргааш ажиллахгүй.
Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт маргааш/2024.10.11/ улс даяар 07:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС