АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа АНУ-аас Украинд олгосон зээлээс 4.7 тэрбумыг тэглэхээр ажиллаж байгаа талаар Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер лхагва гарагт /2024.11.20/ мэдэгджээ. Байдены захиргааны ажилчид албан тушаалаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө Украинд туслахаар чадах бүхнээ хийхээр эрмэлзэж байгаа юм.