2022 оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ Украин руу цэргээ оруулан түрэмгийлсэн. Тэр өдрөөс хойш даруй мянган хоног өнгөрчээ. Дайн эхлээд мянган хоног өнгөрөхөд хоёр улсын цэргүүд хэд хэдэн фронт дээр байлдаж, Украины дэд бүтэц ойр ойрхон агаарын цохилтод өртөн, албан тушаалтнууд Доналд Трамп нэгдүгээр сард Цагаан ордонд эргэн ирэхэд бэлдэж байна.
Украиныг дэмжих үүднээс АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд АНУ-ын зэвсгүүдийг ашиглан ОХУ-руу гүн цохилт өгөхийг эцэст нь зөвшөөрлөө. Гэхдээ энэхүү томоохон зөвшөөрлийг Трамп Цагаан ордонд эргэж ирэхдээ зөвшөөрлийг буцааж магадгүй байна. Мөн зэвсэгт хүчний мэргэжилтнүүд хэлэхдээ холын тусгалтай пуужин ашиглах зөвшөөрөл олгосон нь 33 сарын турш үргэлжилсэн дайны явцыг өөрчлөхөд хангалтгүй гэж үзэж байгаа юм.