Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед түрээсийн скүүтер болон дугуйн үйлчилгээнүүд улирлын шалтгаанаас болж ирэх 11 дүгээр сараас үйл ажиллагаагаа түр зогсоох юм.
Скүүтер болон унадаг дугуйн тухайд 14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер болон унадаг дугуйтайгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна. Түүнчлэн унадаг дугуй, цахилгаан скүүтер, мопед, мотоцикл унаж, авто замын хөдөлгөөнд оролцоход нэн түрүүнд нас, эрхийн үнэмлэх шаарддаг. Харин мопед унахад ямар нэгэн жолооны эрх шаарддаггүй бөгөөд 16-аас дээш насныхан унах боломжтой юм. Мөн 18 насанд хүрсэн, А ангиллын жолооны үнэмлэхтэй хүн мотоцикл унаж, замын хөдөлгөөнд оролцох эрхтэй билээ.