БНХАУ-ын эрүүл мэндийн албан тушаалтнууд мэдээлэхдээ хоёр умайтай эмэгтэй өнгөрсөн сард баруун хойд бүсийн нэгэн эмнэлэгт ихэр хүүхэд төрүүлсэн гэсэн байна. Шэньси мужийн Сиань эмнэлэгт Ли нэртэй эмэгтэй кесар хагалгаагаар хүү, охин хоёр төрүүлжээ. Эмч нар үүнийг саяд нэг болох тохиолдол хэмээжээ.
Ли энэ жилийн нэгдүгээр болж бие давхар болж, хэт авианд харуулахад умай тус бүрд ураг бойжиж байгаа нь илэрсэн байна. Тус эмнэлэг “Weibo” платформ дээр мэдэгдэл хийхдээ “Хоёр умай тус бүрд хүүхэд байгалийн жамаар өсөж бойжих нь туйлын ховор тохиолдол” гэсэн байна. Эмнэлгийн мэдэгдлээс харвал тэр эмэгтэй хоёр умай болон хоёр умайн хүзүүтэй төрсөн байна. Энэ нь 2,000 эмэгтэй тутамд ганц тохиолддог умайн дидельфи нэртэй үзэгдэл юм.
Тэр эмэгтэйн түүх Хятадын сошиал платформууд дээр олны анхаарлыг татжээ. Сүүлийн өдрүүдэд түүний тухай нийтлэл 50 сая гаруй хандалт авсан байна. Нэгэн сошиал хэрэглэг ч “Энэ бол гайхамшиг” гэж бичжээ. Харин өөр нэг хэрэглэгч “Ямар азтай юм бэ” хэмээсэн байна.