Бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсаны 75 жилийн ой аравдугаар сарын 1-ний өдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан бүх Хятад даяар долоон өдөр амардаг бөгөөд цэргийн парад, тоглолт зэрэг төрөл бүрийн арга хэмжээ болдог.
Энэ жил Шэньжэн хотын тэнгэрт дэлхийн хамгийн том хэмжээний дроны үзүүлбэрийг үзүүллээ. Үзүүлбэрт нийт 10197 дрон оролцож, нэгэн зэрэг тэнгэрт хөөрөв. “Тэнгэрийн хот” үзүүлбэрийн хүрээнд Шэньжэн хотын бэлгэдэл болсон гайхамшигтай элементүүдийг тэнгэрт дүрсэлжээ. Гэхдээ аравдугаар сарын 1-ний дрон шоу нь зөвхөн эхлэл юм. Долоо хоног үргэлжлэх баярын үеэр уг дрон шоу Шэньжэнь хотод өдөр бүр болно. Ингэхдээ буухиа хэлбэрээр таван дүүрэгт үзүүлбэрийг толилуулах аж. Дроны үзүүлбэрээс гадна Шэньжэнь хотод соёл, аялал жуулчлалын 300 гаруй үйл ажиллагаа зохион байгуулж, 40 мянга гаруй үзвэр толилуулна.
Үндэсний баярын өглөө Бээжингийн Тяньаньмэн талбайд 120 мянган хүн цугларав. Баярын уур амьсгал оруулахаар төв талбайд 18 метр өндөр сагстай цэцэг байрлуулжээ.
Хятадын төмөр зам группээс мэдээлснээр есдүгээр сарын 29-өөс аравдугаар сарын 8-ны хооронд 175 сая хүн нааш цааш зорчих төлөвтэй байна.
ЭХ СУРВАЛЖ: XINHUA, TECHEBLOG