Азербайжаны агаарын тээврийн “J2-8243” онгоц Казахстаны Актау хотын ойролцоо ослын буулт хийх гэж байгаад шатжээ. Тус онгоцонд 67 хүн байснаас 38 нь амиа алдсан байна. Зорчигчдын ихэнх нь Азербайжаны иргэд байсан бөгөөд бусад нь Орос, Казахстан, Киргизстаны зорчигчид байжээ.