АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер мягмар гарагт /2024.10.01/ 100 нас хүрсэн байна. Түүний найзууд, гэр бүл болон дэмжигчид төрсөн хот нь болох Плэйнст үүнийг тохиолдуулан тэмдэглэжээ. Тэрбээр 1977-1981 оны хооронд АНУ-ын 39 дэх ерөнхийлөгчөөр ажилласан юм.
Жимми Картер буюу Жеймс Эрл Картер Жуниор нь 1924 оны аравдугаар сарын нэгэнд Жоржиа мужийн Плэйнс хотод төрсөн. Тэр Плэйнс хотод эхнэр Розалиннтэйгээ 1960 онд барьсан байшинд амьдардаг байсан юм. Картер 1963-1967 оны хооронд Жоржиа мужийн сенат, 1971-1975 оны хооронд Жоржиа мужийн даргаар ажилласан байна.
Ерөнхийлөгчөөр ажилласныхаа дараа Картер Розалиннтэй хамт “The Carter Center”-ийг “энх тайвныг хангах, өвчинтэй тэмцэх, итгэл найдварыг бий болгох” зорилготой байгуулжээ. “The Carter Center”-ийн удирдах зөвлөлийн одоогийн дарга нь Картерын ач хүү Жэйсон Картер “Дэлхий дээрх хүн болгон 100 жил амьдраад байдаггүй. Гэхдээ хэн нэгэн зуу наслахдаа тэр цагаа маш олон хүний сайн сайхны төлөө зориулсан нь тэмдэглэх зүйтэй зүйл” гэжээ.
Эх сурвалж: Associated Press