Сүхбаатар дүүргийн 1-р хороо Тээврийн цагдаагийн албаны баруун талд өнгөрөгч баасан гарагт унадаг дугуйтай явж байгаа иргэнийг үл таних цохиж, ухаан алдаж унаж байгаа бичлэг цахим орчинд тарсан. Бусдын биед гэмтэл учруулж, халдсан этгээд нь Манлай уяач Т.Галбадрах байжээ. Түүний халдлагад өртсөн залуу 27 настай бөгөөд G center-ээр үйлчлүүлээд гарч явжээ.
Т.Галбадрахад зодуулсан иргэний ээж М: Миний хүүг ухаан алдтал нь цохиж унагачихаад “Хохь нь” гээд дээгүүр нь гараад явсан. Миний жирэмсэн дүү орж тэр хүний бичлэгийг хийсэн. Би ч юу тэгж явах түргэнээ хүлээгээд чичирч салганаад зогсож байсан. Нүдэн дээр минь хүүхдийг минь цохиод унагаачихсан байгааг харах аймаар байсан. Энэ мэт залууст хэн дуртай нь гар хүрч байгаа нь аймшигтай юм” гэв.
Одоогоор халдлагад өртсөн залуу тархи нь хавантай, ам нь урагдалтай гэх оношоор эмчлүүлж байгаа юм байна.