Төв талбайн баруун талд байрлах Хангарди ордонд Улсын дээд шүүхийнхэн байрлахаар бэлтгэж эхэлсэн гэж мэдээлсэн. Тус ордныг 13 тэрбум 763 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх юм байна. Хангарди ордон 2008 онд ашиглалтад оруулж байсан. 2018 онд Нийслэлийн өмчийн харилцааны газар захиалга өгч үнэлүүлэхэд 43 тэрбум 423.3 сая төгрөг 2022 онд хийсэн үнэлгээгээр 79 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан “Хангарди” ордон ханш нь хэд дахин буурчээ. Энэ шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд байхдаа Б.Энхбаяр Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэрээ хэлж байсан юм.