Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Засгийн газрын 100 хоногийн хугацаанд эмч нарын 13 багийг гадаад руу сургалтад явуулах гэж байгаа бөгөөд эхний ээлжний эмч нартайгаа уулзаж, гэрээгээ байгууллаа. Эдгээр багийн эмч нар Монгол Улсад хийдэггүй эмчилгээг суралцаж ирэх юм байна. Ингэснээр монгол хүн эх нутагтаа эмчлүүлэх цар хүрээг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Өмнө нь явуулж байсан сургалтууд, туршлага судлах ажиллагаанууд нь аль олдсонд явуулдаг байсан бол энэ удаад сайд хамгийн сайн, хамгийн хэрэгтэй сургалтуудад эмч нараа явуулахыг зорьж байгаа гэлээ. Сайд гадаад руу томилолтоор явж байгаа эмч нартай гэрээ байгуулах үеэрээ “Хамгийн гол нь нутагшуулах, сэтгэл зүрхээ зориулж суралцаарай” гэж захилаа.