НҮБ Цахим Засаглалын хөгжлийн индексийн тайлангаа олон нийтэд зарлалаа. Хоёр жил тутамд гаргадаг тус тайланд Монгол Улс 28 байраар урагшилж, 46 дугаар байранд бичигджээ.
Энэ бол Ардчилсан намаас нэр дэвшиж их хурлын гишүүн болж, Хамтарсан Засгийн газарт багтаж Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн хүлээж авсан салбарын амжилт. Энэ амжилттай эхлэлийг хэрхэн үргэлжлүүлэх нь түүний шийдвэрүүд, түүний сонгон бүрдүүлж буй багийн ажиллагаанаас шууд хамаарна. Сайдын тэргүүлж буй яамны албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн “Цахим засаглалд нөлөөлөх ойрын үеийн томоохон ажлууд” гэх амлалтуудыг дурдвал:
- Төрийн байгууллагуудын нэгдсэн хуудастай болно
- Ухаалаг хот, ухаалаг аймаг төсөл 21 аймагт хэрэгжинэ
- Цахим эдийн засгийг хөгжүүлнэ
- Дрон хүргэлтийг нэвтрүүлнэ
- Шуудангийн салбарт шинэчлэл хийх ажилд онцгой анхаарч ажиллана.