Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад 10 хоногийн өмнө дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтэд өртсөн 37 настай эмэгтэй хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Осол ээлж солилцох үед буюу 08:00 цагт гарсан бөгөөд ажилтан эмэгтэйгээс гадна 17 настай дадлагажигч өртсөн гэх мэдээлэл байгаа юм. Дэлбэрэлтээр хлоратори цацарч хохирогч эмэгтэйгийн ам руу орсон байж болзошгүй учраас яаралтай ГССҮТ-рүү хүргэжээ. Мөн хохирогчийн хөл хугарсан гэх мэдээлэл ч байна. Харин 17 настай хохирогчийг эмчийн хяналтад гурав хоног байлгасан гэсэн мэдээлэл байгаа юм. Осол хувцас солих өрөөний хажууд гарсан бөгөөд хлораторын станцын хадгалалт аюулгүй байдал алдагдсан байж болзошгүй гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Дээрх ослын талаар Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд тайлбар мэдээлэл өгөөгүй байна.