Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос 2026 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг зохион байгуулах улсыг зарлалаа. Тодруулбал Азербайжан улс хоёр жилийн дараа болох ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулахаар болжээ. Энэ тэмцээнээр 2028 оны Лос-Анжелес олимпын оноог олгож эхлэх юм.
2025 оны ДАШТ-ийг Унгарын Будапешт, 2027 оны тэмцээн Казахстанд болох юм.
Эх сурвалж: IJF