Сүүлийн үед АНУ-ын хувьцааны индексүүд шинэ рекорд ойр ойрхон тогтоох болсон. Тэгвэл “S&P 500” индекс даваа гарагийн /2024.10.14/ арилжаа хаагдахад 0.77 хувиар нэмэгдэж 5,859.85 оноо хүрсэн нь дахин рекорд тогтоов. Мөн “Dow Jones “0.47 хувиар өсөж 43,065.22 хүрч анхны удаа арилжаа хаагдахад 43 мянган оноо давсан байна. Харин технологийн компаниуд дээр суурилдаг “Nasdaq” индекс 0.87 хувиар өсөж 18,502.69 оноонд хүрсэн юм.
Даваа гарагт /2024.10.14/ нийт арилжааны тоо харьцангуй бага байсан. Тодруулбал даваа гарагт нийт 9.55 тэрбум хувьцаа арилжжээ. Харин сүүлийн 20 арилжааны өдөр дунджаар 12.05 тэрбум хувьцаа арилжсан байгаа юм. Энэ нь холбооны бүх нийтийн амралттай холбогдуулан биржүүд ажиллаагүйтэй холбоотой. Хэдийгээр нийт арилжсан хувьцааны тоо бага байсан ч баасан гарагийн /2024.10.11/ арилжааны инерц даваа гарагт дамжиж ийнхүү индексүүд рекорд тогтоосон байна.
Эх сурвалж: Reuters, Yahoo Finance