Монголын оюутны лигийн 2023-2024 оны улирлын аваргаар Д.Мөнхтүвшин дасгалжуулагчтай, С.Эрхбаяр туслах дасгалжуулагч, М.Бат-Оргил ахлагчтай СИТИ их сургуулийн “СИТИ Аянга” баг тодорлоо. “СИТИ Аянга” баг нь 2016, 2017, 2018 онд дараалан түрүүлсэн юм. Энэ удаад дөрөв дэх түрүүгээ хүртэж байгаа нь энэ.
![](https://news.mn/wp-content/uploads/2024/05/438224444_821800736647124_7385336650199857933_n-1-462x308.jpg)
Аваргын төлөө оюутны лигийн түүхэнд нийт 12 удаа, сүүлийн найман улирлын долоод нь финалд шалгарсан, таван удаагийн аварга МИУС-ийн “Шонхорууд” багтай тоглосон юм. Ширүүн өрсөлдөөн үзүүлсэн тоглолтын төгсгөлд “СИТИ Аянга” багийн тоглогчид илүү байж 63:59-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа.
![](https://news.mn/wp-content/uploads/2024/05/436228103_817001390460406_278423174933788846_n-462x308.jpg)
Финалын шилдэг тоглогчоор “СИТИ Аянга” багийн тоглогч Б.Маргад тодорсон юм. Тэрээр аваргын төлөөх тоглолтод 18 оноо, долоон самбар, хоёр бөмбөгт таслалт хийсэн амжилтаараа шилдэг тоглогчоор шалгарав. Мөн 2023-204 оны улирлын шилдэг тоглогчоор “СИТИ Аянга” багийн тоглогч Н.Эрдэнэ шалгарлаа. Тэрээр улирлын турш жигд сайн тоглолт үзүүлсэн юм