Энэ жил их сургуульд элсэн суралцагчдын түвшин тогтоох Монгол хэл, бичгийн шалгалтыг улсын хэмжээнд 33361 сурагч өгсөн. Үүнээс 5300 шалгуулагч тэнцээгүй байна.
Энэ асуудалтай холбоотойгоор өчигдөр \2024.04.24\ Завхан аймгийн БШУЯ-аас шалгалтад тэнцээгүй сурагчдын багш нарт арга хэмжээ авах тушаал гаргасан юм. Тус мэдэгдлийг сургуулийн багш нарын зүгээс шударга бус, хүний эрхэнд халдсан хэмээн БЕГ-нд гомдол ирүүлжээ. Мөн энэхүү шийдвэрийг цуцлахгүй бол багшаар ажиллах боловсон хүчин хөдөлмөрийн зах зээлд гарахгүй гэдгийг мэдэгдсэн байна.
БЕГ-аас Завхан аймгийн боловсролын газраас гаргасан тушаалыг хүний эрхэнд халдсан, шударга бус хэмээн үзэж тушаалыг хүчингүй болгосон байна.