Уулын зам буюу Бага тэнгэрийн авто замд өнөөдөр /2024.04.25/ 16.57 цагийн орчимд Бенз маркийн автомашин вонго маркийн портертой мөргөлдсөн осол гарсан байна. Ослын газарт яг одоо үзлэг шалгалт хийж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. Мөн албаны эх сурвалжаас өгсөн мэдээллээр портер жолоодож явсан жолоочийг Гэмтэл согог үндэсний төвд яаралтай хүргэсэн байна. Осол болох үед жолооч автомашиныхаа хийцлэлд хавчуулагдсан байсныг иргэдийн тусламжтайгаар гарган, улмаар эрүүл мэндийн яаралтай тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэжээ.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн