Казахстанд өнгөрсөн арваннэгдүгээр сард сангийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр Салтанат Нукеновагаа хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэг гарсан. Тус хэрэг Казахстан түмнийг цочроогоод зогсохгүй олон улсад гэр бүлийн хүчирхийллийн сэдэвтэй яриаг эхлүүлсэн юм.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан Нукенова астрологичээр ажилладаг байжээ. Тэрээр 1992 оны тавдугаар сард Казахстаны зүүн хойд хэсэгт оршдог Павлодар хотод мэндэлсэн байна.
Астрологичийн хувьд тэрээр хувийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг байсан юм. Түүний ментор, астрологич Аида Галеевагийн хэлснээр Нукенова телевизийн хөтлөгч болохыг хүсдэг байсан аж.
Бишимбаев түүнийг Инстаграм дээр харсныхаа дараа зурхайн үйлчилгээ авч танилцжээ. Зөвлөгөө авснаасаа хойш Бишимбаев түүнтэй дахиж уулзаж, болзох оролдого зургаан сарын турш хийсэн байна. Нукенова эхэндээ түүнтэй уулзмаргүй байгаа тухайгаа найзууддаа ярьж байсан юм.
Харин 2022 оны зун Нукенова түүнтэй уулзахыг зөвшөөрч, намар нь хуримын ёслолоо хийжээ. Төд удалгүй Нукенова гэр бүл, найз нөхдөдөө Бишимбаев өөрийг нь араар тавьсан гэж гүтгэн, гарж орохыг хориглон, хэнтэй холбоотой байгааг нь хянаж, байнга гар хүрдэг болсон талаар ярьсан байна.
Харамсалтайгаар Нукенова 2023 оны арваннэгдүгээр сард Бишимбаевын гарт амиа алдсан. Одоо Бишимбаевын шүүх хурал өрнөж буй. Тэрбээр 20 хүртэлх жилээр хорих ял сонсох магадлалтай байна.
Эх сурвалж: 24smi.org