АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бүрэн эрх нь дуусахаас өмнө холбооны шүүхээс цаазын ял сонссон 40 хоригдлын 37-д нь өршөөл үзүүлсэн байна. Ингэснээр тэдгээр хоригдлуудын ял тэнсэн харгалзах боломжгүй бүх насаар хоригдох болж суларч байгаа юм. Ерөнхийлөгчийн гүйцэтгэх зарлигаас ялгаатай нь өршөөлийн шийдвэрийг хэн нэгэн буцаах боломжгүй байдаг.
20 жил орчим завсарлаад байсан цаазаар авах ялыг Доналд Трамп анхны удаа ерөнхийлөгчөөр ажиллахдаа үргэлжлүүлсэн. Түүний дараа ерөнхийлөгчийн эрхийг авсан Байден цаазаар авахыг эсэргүүцэн кампанит ажлаа явуулсан юм. Ийм учир тэр 2021 оны нэгдүгээр сард албан тушаалаа хүлээн авахдаа ялын дээд хэмжээг сонссон хоригдлуудыг цаазаар авахыг түр хугацаанд хойшлуулсан.