20260522-130127-file.jpeg

2026-05-22 13:01
Прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлээр 26 хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Ц.Х нь зөвшөөрөлгүй эм импортолж, бусдад худалдсан гэм буруутайд тооцогдож, торгууль оногдуулжээ.

20260522-110039-file.jpeg

2026-05-22 11:00
Улсын Дээд шүүх М.М-ийн цэргийн дүрмийн бус харьцаж, хүч хэрэглэсэн, гэрч, хохирогчдыг худал мэдүүлэг өгөхийг ятгасан гэмт хэргийг нотолсон ч амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

20260521-210132-file.jpeg

2026-05-21 21:01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт "М Банк Арена"-д боллоо. Тэмцээнд 43 орны 1300 гаруй тамирчин оролцож байна.

20260521-200150-file.jpeg

2026-05-21 20:01
Засгийн газар 2026-2028 оны Улсын хэлэлцээрийн хүрээнд тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг сайжруулах суурь өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.

20260521-170200-file.jpeg

2026-05-21 17:02
“Улаанбаатар марафон 2026” гүйлтийн үеэр тавдугаар сарын 23-ны өдөр зарим замыг хэсэгчлэн хааж, зөвхөн түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын автомашин зорчих боломжтой болно. Иргэд хөдөлгөөнөө зохицуулахыг уриалж байна.

20260521-150219-file.jpeg

2026-05-21 15:02
Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар 4.5 тэрбум төгрөгийн татварын зөрчил илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолоо. Мөн бусад авлигын зөрчилд холбогдсон албан тушаалтнуудыг шалгаж байна.

20260521-130132-file.jpeg

2026-05-21 13:01
Засгийн газрын тогтоолын дагуу нийслэлийн зургаан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, Номин, М-Март, Миний дэлгүүрийн 81 салбарт мах бүрэн хүргэгдэн борлуулалт хэвийн үргэлжилж байна.