20260501-200027-file.jpeg

2026-05-01 20:00
Азийн элсний спортын VI наадмын элсний бөхийн төрөлд Монголын баг тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 70 кг-д З.Болортунгалаг мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Төрболд хүрэл медаль авсан байна.

20260501-180029-file.jpeg

2026-05-01 18:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Монгол банк болон арилжааны банкуудтай уулзаж, аялал жуулчлалын салбарын хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв. Зээлийн эх үүсвэрийн хүрэлцээ, хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх шийдвэрүүд гаргалаа.

20260501-160021-file.jpeg

2026-05-01 16:00
Улсын Их Хурал "Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх" тухай хуулийн төслийг баталж, гадаадаас хүүтэй зээлсэн мөнгөний түгжээг тайлж, зарим томоохон төслүүдийн санхүүжилтийг үргэлжлүүлэх боломжийг бүрдүүллээ.

20260501-140035-file.jpeg

2026-05-01 14:00
“Хуульчийн про боно-2026” ба “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж, иргэд хууль эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй авах боломжтой.

20260501-100024-file.jpeg

2026-05-01 10:00
Монгол хэл, бичиг үсгийг сурталчлах "Үндэсний бичиг үсгийн баяр" жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт тэмдэглэгддэг бөгөөд олон нийтийн оролцоотой арга хэмжээ зохион байгуулагддаг.

20260501-080017-file.jpeg

2026-05-01 08:00
2025 оны нэгдүгээр ээлжийн хугацаат цэргийн алба хаасан алба хаагчдыг Дотоодын цэргийн 05 дугаар ангид халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж, 88 залуу цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахаар мэргэжил олгох сургалтад хамрагдлаа.