“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг Сүхбаатарын талбайд болно

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Иргэд 10:00-17:00 цагийн хооронд хүрэлцэн ирж, хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой юм. Мөн орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой асуудалтай иргэдэд мэргэжлийн хуульчид тусгай зөвлөгөө өгнө.
Өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхүүд, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитр, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хяналт шалгалтын газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, мөн өмгөөллийн компаниуд болон Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн хуульч, өмгөөлөгчид оролцож, иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгч төрийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэнэ.
