Дотоодын цэргийн хугацаат алба хаагчдыг халах ёслолын арга хэмжээ боллоо

Дотоодын цэргийн байгууллагад 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар ирсэн хугацаат цэргийн алба хаагчдыг хугацаа нь дууссаны дараа халах ёслолын арга хэмжээ Дотоодын цэргийн 05 дугаар ангид зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан түрүүч, байлдагч нар оролцсон байна.
Мөн эх орныхоо дотоод аюулгүй байдлыг хамгаалах, ард иргэдийн амар тайван амьдралын төлөө хүчин зүтгэх хүсэлтэй 88 хугацаат цэргийн алба хаагч цагдаа болон дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлт гаргажээ. Тэд “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад амжилттай хамрагдаж, гэрчилгээгээ гардан авсан байна.
Цаашид хүсэлт гаргасан залуучууд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд нэгдэн, хамтран үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдэж байна.
Халах ёслолын арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд, мөн Дотоодын цэргийн 05, 805, 810 дугаар анги болон 837 дугаар тусгай салбарын бие бүрэлдэхүүн оролцсон юм.
