20260504-220103-file.jpeg

2026-05-04 22:01
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзаж, салбарын хөгжил, ажилтнуудын цалин нэмэгдүүлэх бодлого болон өвчлөлийг бууруулах чиглэлээр авч буй арга хэмжээний талаар хэлэлцэв.

20260504-200031-file.jpeg

2026-05-04 20:00
Бүжигчин Т.Саруултөгс AI технологиор бүтээсэн өндөр барилгаас нисэн буух видеогоо олон нийтэд нээлттэй байршуулснаас бага насны хүүхдүүдэд аюултай үлгэр дуурайлал үзүүлж болзошгүй гэж олон нийт шүүмжилж байна.

20260504-180058-file.jpeg

2026-05-04 18:00
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбосон хоёр километр урт авто зам барих ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, аравдугаар сарын 30-нд дуусах төлөвтэй байна.

20260504-120043-file.jpeg

2026-05-04 12:00
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт жирэмсэн эмэгтэй, 4 настай охиныг хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэргийг М.Батчулууныг үйлдсэн гэж тогтоож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

20260504-080022-file.jpeg

2026-05-04 08:00
2026 оны 5-р сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд Монгол орны зарим нутгаар бороо, нойтон цас орж, салхи ширүүсэх төлөвтэй байна. Температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 градус, өдөртөө +6...+22 градусын хооронд хэлбэлзэнэ.