Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 17 байр урагшилжээ

2026-05-03 16:001min
20260503-160014-file.jpeg
Хил хязгааргүй сэтгүүлчдийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс энэ жил 180 орны дунд 85 дугаарт эрэмбэлэгдэж, өнгөрсөн оныхоос 17 байр ахисан үзүүлэлттэй байна.

Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF) байгууллагаас жил бүр гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс энэ жил 180 орны дунд 85 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Өнгөрсөн жил тус индексийн жагсаалтад 102 дугаарт орж байсан Монгол Улс энэ жил 17 байр урагшилжээ.