2026 оны 5-р сарын 4-8-ны цаг агаарын урьдчилсан төлөв

2026-05-04 08:001min
20260504-080022-file.jpeg
2026 оны 5-р сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд Монгол орны зарим нутгаар бороо, нойтон цас орж, салхи ширүүсэх төлөвтэй байна. Температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 градус, өдөртөө +6...+22 градусын хооронд хэлбэлзэнэ.

2026 оны 5-р сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд Монгол орны зарим нутгаар бороо, нойтон цас орж, салхи ширүүсэх төлөвтэй байна. 4-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр бороо орно. 5-нд баруун, говь, зүүн аймгуудын хойд хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжилнэ. 6-нд төвийн аймгуудын зарим газар, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. 7-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн болон говийн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас орж, салхи говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

4, 5-нд нутгийн зарим газраар салхи ширүүсэж, 6, 7-нд говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 13-15 метр хүрнэ. 4-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, ихэнх нутгаар шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн байна. Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус дулаан, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +6…+11 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна. 7-нд нутгийн баруун хагаст дулаарна.