Улсын хэмжээнд мал төллөлтийн байдал 59.8 хувьтай байна

2026-05-04 10:001min
20260504-100021-file.jpeg
Улсын хэмжээнд төллөх ёстой эх малыг 59.8 хувь нь төллөж, мал төллөлтийн хувь бүс бүрт харилцан адилгүй байна гэж ХХААХҮЯ мэдээлэв.

Улсын хэмжээнд нийт 13.3953 сая төл хүлээн авсан бөгөөд үүнээс 13.2429 сая төл бойжиж, бойжилтын хувь 98.9 хувьтай байна. Төллөх ёстой 22.4 сая эх малын 59.8 хувь буюу 13.3882 сая эх мал төллөөд байна. Бүс нутгаар авч үзвэл, мал төллөлт баруун бүсэд 63.9 хувь, зүүн бүсэд 60.7 хувь, төвийн бүсэд 56.0 хувь, хангайн бүсэд 59.3 хувьтай байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.