Орхон аймагт сураггүй болсон иргэний амь насыг хохироосон хэрэг илэрчээ
2026-05-04 16:001min

Орхон аймагт сураггүй болсон иргэн "З"-ын амь насыг хамтран амьдрагч нь хохироож, цогцсыг нуусан хэрэг илэрч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
2025 оны тавдугаар сард Орхон аймагт иргэн “З” сураггүй алга болсон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 57 настай эрэгтэй “Т” нь хамтран амьдрагч 36 настай “З”-ын амь насыг хохироож, ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг 48 километрийн зайд зөөвөрлөж, нуусан байжээ.
Эрүүгийн цагдаагийн албанаас хамтран зөөвөрлөж, нуусан этгээдийг жилийн дараа илрүүлсэн бөгөөд одоогоор уг хэрэгт холбогдох бусад этгээдийг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
