20260506-170042-file.jpeg

2026-05-06 17:00
Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн гэрээний зээлийн хүү, менежментийн төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, эрчим хүчний салбарын зардлыг бууруулах шийдвэрүүдийг гаргалаа.

20260506-150029-file.jpeg

2026-05-06 15:00
Засгийн газрын шийдвэрээр Үндэсний баялгийн сангийн хуримтлал нэмэгдэж, иргэн бүрийн нэрийн дансны үлдэгдэл энэ оны сүүлээр 500 мянган төгрөгт хүрэхээр болжээ.

20260506-140041-file.jpeg

2026-05-06 14:00
УИХ-ын гишүүн Б.Батбаатар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж, гишүүнийг улс төрийн намын саналаар эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгохоор санал болголоо.

20260506-100038-file.jpeg

2026-05-06 10:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Тэрбум мод” хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын бүх бямба, ням гарагийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарлажээ. 2026 онд аяныг орон даяар өргөжүүлэн зохион байгуулж байна.

20260506-080022-file.jpeg

2026-05-06 08:00
Баянгол дүүргийн 22 дугаар хорооны 10 га газрыг чөлөөлж, иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Газрын үнэлгээний ажил удахгүй эхэлнэ.

20260506-070019-file.jpeg

2026-05-06 07:00
Нийгмийн даатгалын байгууллага нь нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авах үйлчилгээг нэвтрүүлж, иргэдэд цаг хугацаа, зардал хэмнэх боломжийг бүрдүүллээ.

20260505-200033-file.jpeg

2026-05-05 20:00
Судалгаагаар иргэдийн 72 хувь нь бэлэн мөнгө биедээ авч явдаг бөгөөд өдөр тутмын төлбөрийн 27 хувийг бэлэн мөнгөөр гүйцэтгэдэг нь тогтоогдсон байна. Бэлэн мөнгөний хэрэглээ ихэвчлэн жижиг дүнтэй гүйлгээнд төвлөрдөг.