20260206-143023-file.jpeg

2026-02-06 14:30
Ерөнхий сайд Г.Занданшатар баялгийн хулгайн төлбөрийг шүүхийн шийдвэр гарснаас шууд гүйцэтгэх, хүний эрхийг дээдлэхийг үүрэг болголоо. Тэмцлийн үр дүнд хуримтлагдсан төлбөрийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого баримтална.

20260206-140037-file-1280x640.jpeg

2026-02-06 14:00
Олон улсын судалгаагаар Монгол Улс нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийн эхний арван улсын нэг болж, 9-д эрэмбэлэгдсэн нь хуванцар хэрэглээг бууруулах шаардлагыг харуулж байна.

20260206-130029-file.jpeg

2026-02-06 13:00
Японы Токио хотод болох Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит 16 дахь удаагийн олон улсын сумо бөхийн тэмцээнд манай улсаас өсвөрийн таван тамирчин оролцоно. Тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ.

9362ed37e0051c8a97f7c38583456fba.png

2026-02-06 12:00
Милан Кортина 2026 оны өвлийн олимпын нээлтийн үйл ажиллагаа Монголын цагаар 2026.02.06-ны шөнө 03:00 цагт эхэлнэ. Монгол Улсаа төлөөлөн Э.Ариунтунгалаг, А.Ариунбат нар туг барин жагсах юм.

20260206-113028-file.jpeg

2026-02-06 11:30
Цагдаагийн ерөнхий газар Сүхбаатар аймагт бүлэглэн мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан бөгөөд малын хулгайн гэмт хэргийн өсөлттэй холбоотойгоор мах худалдан авахгүй байхыг уриалж байна.

20260206-080031-file.jpeg

2026-02-06 08:00
Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд худалдан авалт нэмэгдэж буйтай холбоотойгоор томоохон худалдааны төвүүдийн ажиллах цагийг шөнийн 00:00 цаг хүртэл сунгах саналыг НИТХ-ын дарга А.Баяр гаргалаа.

20260206-070032-file.jpeg

2026-02-06 07:00
Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу тус улсын дээд шүүхэд давж заалдахаар бэлтгэлээ базааж байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг танилцуулсан бөгөөд гэр бүлд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргийг Малайзын нэр бүхий иргэдэд даалгажээ.