Цагдаагийн газраас бүлэглэн мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

2026-02-06 11:301min
20260206-113028-file.jpeg
Цагдаагийн ерөнхий газар Сүхбаатар аймагт бүлэглэн мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан бөгөөд малын хулгайн гэмт хэргийн өсөлттэй холбоотойгоор мах худалдан авахгүй байхыг уриалж байна.

Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. Тодруулбал, уг бүлэг этгээдүүд 2025 оны 11-р сараас эхлэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан, Уулбаян сумдын нутаг дэвсгэрт нийт 13 удаагийн үйлдлээр иргэдийн 17 бод, 9 бог малыг хулгайлан, бэлчээр дээр нь нядалж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.

Малын хулгайн гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байгаатай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас гарал үүсэл нь тодорхойгүй мах, мал худалдан авах, тээвэрлэхээс татгалзахыг олон нийтэд уриалж байна.