Монгол Улс хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийн 9-д эрэмбэлэгдэв

2026-02-06 14:001min
20260206-140037-file.jpeg
Олон улсын судалгаагаар Монгол Улс нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийн эхний арван улсын нэг болж, 9-д эрэмбэлэгдсэн нь хуванцар хэрэглээг бууруулах шаардлагыг харуулж байна.

Олон улсын судалгаагаар Монгол Улс нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийн эхний арван улсын нэг болж, 9-д эрэмбэлэгдсэн байна.

Энэ үзүүлэлт нь хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах, хог хаягдлыг ангилан ялгах болон дахин боловсруулах тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна:
• Хог хаягдлыг ангилан ялгах дадал зуршлыг хэвшүүлэх
• Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнээс татгалзах
• Хуванцрын хэрэглээг багасгах

Эдгээр арга хэмжээ нь хуванцар хог хаягдлын хэмжээг бууруулахад чиглэсэн бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлсэн байна.