Б.Бат-Өлзий 2026–2027 оны Үндэсний бөхийн чансааг тэргүүлж байна

2026-02-06 09:001min
20260206-090022-file.jpeg
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гаргасан 2026–2027 оны чансаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, хүчит заан Б.Бат-Өлзий 4500 оноогоор тэргүүлж байна.

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос (МҮБХ) гаргасан 2026–2027 оны улирлын чансаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Мах Импэкс хувьцаат компанийн бөх, Монгол Улсын хүчит заан Б.Бат-Өлзий 4500 оноогоор тэргүүлж байна.

Улсын заан Б.Бат-Өлзий сүүлийн жилүүдэд тогтвортой амжилт үзүүлж, улс болон бүсийн томоохон барилдаануудад өндөр амжилт гаргасаар ирсэн бөгөөд шинэ улирлын чансааг тэргүүлсэн нь түүний ур чадвар, хөдөлмөр, хичээл зүтгэлийн илэрхийлэл юм.

Тэрээр Монголын үндэсний бөхийн дэвжээнд амжилтаа ахиулж, үндэсний бөхийн нэр хүндийг өргөж явах зорилготой байна.