Нийтийн тээврийн автобусанд орхисон нөүтбүүк олджээ

2026-02-06 10:301min
20260206-103028-file.jpeg
Иргэн Д нийтийн тээврийн автобусанд орхисон нөүтбүүкээ олж авсандаа талархаж, шинэчлэгдсэн автобусны камерын системийн ач холбогдлыг онцлов.

Иргэн Д 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 17:40 цагт М:5 чиглэлийн 3-215 дугаартай автобусанд нөүтбүүкээ мартан буусан байна. Тус нөүтбүүкийг Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд олж, автобусны жолоочид хүлээлгэн өгсөн байна.

“Зорчигч тээвэр 3” ОНӨААТҮГ-ын жолооч Т.Тогтохбаяр нөүтбүүкний эзнийг олж өгсөн ажээ.

Иргэн Д уг үйл явдлыг сайшаан, нийтийн тээврийн үйлчилгээний автобусны шинэчлэлт, бүрэн камертай болсон нь хэрэгтэй зүйлээ орхиж буусан үед олддоггүй байсан хуучин нөхцөл байдлыг өөрчилсөн гэж дүгнэсэн байна. Тэрээр Монголын залуус, сонсогч хүүхдүүд, жолооч болон салбарын хамт олонд талархал илэрхийлжээ гэж Нийтийн тээврийн газар мэдээллээ.