20260108-153055-file.jpeg

2026-01-08 15:30
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын хүнд суртал, ёс зүйн гомдлыг шалгаж, зөвлөмжийн хэрэгжилтийг дүн шинжилгээ хийсэн бөгөөд өсвөр насны хүүхдэд зориулсан богино хэмжээний кино контентыг олон нийтэд түгээжээ.

20260108-150154-file.jpeg

2026-01-08 15:01
Сар шинийн баярын бэлтгэлтэй холбоотойгоор орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд хөрөнгөө хамгаалах арга хэмжээг авахыг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

20260108-140121-file.jpeg

2026-01-08 14:01
2026 оны нэгдүгээр сарын 8-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8-аар нэмэгдэж, нийт 46 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Насны бүлгээр 10-14 насны хүүхдүүд хамгийн ихээр өвчилжээ.

20260108-120057-file.jpeg

2026-01-08 12:00
Нийслэлийн удирдлагууд 2026 онд 408 төсөлд зориулан нийт 4729 га талбайд газар чөлөөлөх бэлтгэл ажлыг танилцууллаа. Газар чөлөөлөлт дэд төвүүд, авто зам, нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хамарна.

20260108-110049-file.jpeg

2026-01-08 11:00
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг эзэмших сонирхлоо илэрхийлсэн ч НАТО-гийн гишүүн орнууд Дани улсын автономит бүсийг хамгаалах шаардлагатай гэж үзэж байна.

20260108-103035-file.jpeg

2026-01-08 10:30
2025 онд нийслэлийн иргэдээс 64 мянга гаруй өргөдөл, гомдол ирж, 68.8 хувийг шийдвэрлэсэн байна. Иргэдийн санал хүсэлтэд үерийн байгууламж, агаарын бохирдол, орон сууцны чанар зэрэг асуудлууд голлон оржээ.

20260108-093028-file.jpeg

2026-01-08 09:30
УИХ-ын Түр хороо Оюутолгойн ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах талаар дүгнэлт гаргаж, Засгийн газар “Рио Тинто” групптэй хэлэлцээр хийхээр болсон байна.