Сар шинийн баярын бэлтгэлтэй холбоотой орон байрны хулгай нэмэгдэж байна
2026-01-08 15:011min

Сар шинийн баярын бэлтгэлтэй холбоотойгоор орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд хөрөнгөө хамгаалах арга хэмжээг авахыг цагдаагийн байгууллага анхааруулж байна.
Монголын уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд баярын ширээнд тавих ууц, өвчүү, тавгийн идээгээ урьдчилан бэлддэг байна. Энэ нь орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэхэд нөлөөлж байгаа аж.
Өнгөрсөн оны 1, 2 дугаар сард улсын хэмжээнд орон байрны хулгайн 305 гэмт хэрэг бүртгэгдсэн нь бусад саруудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд үл хөдлөх хөрөнгөө сайтар түгжих, хяналтын камер суурилуулах, хөршүүдтэйгээ холбоотой байхыг анхааруулж байна.
