Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын гомдлыг шалгаж, соён гэгээрүүлэх ажил явууллаа

2026-01-08 15:301min
20260108-153055-file.jpeg
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын хүнд суртал, ёс зүйн гомдлыг шалгаж, зөвлөмжийн хэрэгжилтийг дүн шинжилгээ хийсэн бөгөөд өсвөр насны хүүхдэд зориулсан богино хэмжээний кино контентыг олон нийтэд түгээжээ.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 29-нөөс 2026 оны 1 дүгээр сарын 4-ний өдрүүдэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газрын бодлогын газарт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг дүн шинжилгээ хийв.

Мөн төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 6 гомдол, мэдээллийг хянан шалгасан байна.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиг үүргийн хүрээнд өсвөр насны хүүхэд, залуучуудад зориулсан “12ш” богино хэмжээний кино контентыг олон нийтэд түгээжээ.