“Гоожингийн өндөр” барилгыг сэргээн засварлах ажил эхэлнэ

2026-01-08 08:301min
20260108-083033-file.jpeg
Баянзүрх дүүргийн "Гоожингийн өндөр" нэртэй 114 жилийн түүхтэй барилгыг нийслэл 1.3 тэрбум төгрөгөөр сэргээн засварлах бөгөөд газрын эзэдтэй тохиролцож, хотын мэдэлд шилжүүлжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд байрлах “Гоожингийн өндөр” нэртэй түүхэн барилгыг сэргээн засварлах, тохижилтын ажлыг энэ онд эхлүүлэхээр боллоо. Энэхүү барилга нь 114 жилийн түүхтэй бөгөөд сэргээн засварлахад 1.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна.

“Гоожингийн өндөр” барилгыг нийслэлийн мэдэлд буцаан авах, сэргээн засварлах, хамгаалах асуудлаар гурван жилийн өмнө шүүх дээр маргаан үүсч, шийдвэр гараагүй байсан юм. Газрын эздийн зүгээс барилгыг 900 сая төгрөгөөр үнэлж байсан бол нийслэлийн зүгээс 400 сая төгрөгөөр худалдан авах санал тавьж байжээ.

Сүүлд нийслэл газрын эзэдтэй тохиролцож, тус барилгыг Улаанбаатар хотын нэр дээр шилжүүлэн авсан байна.