Screenshot-127.png

2026-01-09 11:30
Засгийн газар дулааны үнэ тарифыг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Цахилгаан эрчим хүчний үнэ 2024 онд нэмэгдсэн бол дулааны үнэ 2019 оноос өөрчлөгдөөгүй байна.

20260109-110044-file.jpeg

2026-01-09 11:00
Сонгомол бөхийн “Улаанбаатар опен” тэмцээнд ОУХМ М.Даваабанди хүрэл медаль хүртэж, Монгол Улсын хошой аварга боллоо. Мөн М.Сумьяабазар хошой мөнгөн медальтан болов.

20260109-080051-file.jpeg

2026-01-09 08:00
Нийслэл 2024 оноос эхлэн өмчийн барилга байгууламжийг хууль бусаар ашиглах явдлыг зогсоож, 15 барилгыг буцаан авчээ. 2025 онд 18 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн бөгөөд 2026 онд энэ ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

20260108-200128-file.jpeg

2026-01-08 20:01
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Ундрам Монголын цанын шигшээ багийг Милан Кортина 2026 өвлийн олимпын наадамд оролцох эрх авсныг тэмдэглэж, хөгжлийн бодлого, дэмжлэгийн талаар мэдээлэл өглөө.

20260108-193102-file.jpeg

2026-01-08 19:31
Хүний Эрхийн Үндэсний Комисс 2025 онд ирсэн гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансыг битүүмжилсэн асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэв.

20260108-190121-file.jpeg

2026-01-08 19:01
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Монголбанкны удирдлагуудтай уулзаж, банкны зээл хязгаартай үед иргэд өндөр хүүтэй зээлд дарамттай байгааг хэлж, зээл олголт, хүүгийн бодлогыг уялдуулан шийдвэрлэхийг санал болголоо.

20260108-170133-file.jpeg

2026-01-08 17:01
"ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгын хүрээнд 20 кВт-оос доош хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүч ашигладаг айл өрхүүдийг зөвшөөрлийн дарамтаас чөлөөлж, холболтыг түргэн шуурхай хийх боломжийг бүрдүүллээ.

20260108-163100-file.jpeg

2026-01-08 16:31
Хотын дарга Х.Нямбаатар 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаж, зөвшөөрөл олголт, эрчим хүч, ус, дулаан хангамжийн үйлчилгээг сайжруулан бүх төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжихээ мэдэгдэв.