Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлав

Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжихээ хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэв.
Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ, “Нийслэл 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, олон ажлыг эхлүүлсэн. Харин 2026 онд бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаж, үндэсний үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэрүүд болон бүтээн байгуулагчдыг дэмжиж хамтдаа хөгжихийг зорьж байна” гэжээ.
Тэрбээр мөн бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд зөвшөөрөл, бичиг баримт олгох үйл явц болон эрчим хүч, ус, дулаан хангамжийн байгууллагуудын хандлагыг өөрчлөн, шат дамжлагыг багасгахыг зорьж байгаагаа онцолсон байна.
Ингэснээр хорооны хүнсний дэлгүүрээс эхлээд топ аж ахуйн нэгжүүд хүртэлх бүх төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжихээр төлөвлөжээ.
