Цахим орчинд жолооны үнэмлэхтэй холбоотой залилан гарч байна

2026-01-08 18:011min
20260108-180142-file.jpeg
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна гэх худал зар мэдээлэлд итгэж иргэд залилангийн хохирогч болж байна. Цагдаагийн байгууллага 2025 онд 21 хэрэгт мөрдөн шалгалт хийжээ.

Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх мэт худал зар мэдээлэл тархаж, иргэдийн хүсэл сонирхолд тулгуурлан залилангийн гэмт хэрэг үйлдэгдэж байна.

Жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх, үнэмлэх олгох нь төрийн бус байгууллагын зохих сургалтад хамрагдсаны үндсэн дээр хийгддэг бөгөөд шалгалтгүйгээр эрх олгох, ангилал нэмэгдүүлэх боломжгүй юм.

Иргэд цахим орчинд нийтлэгдсэн худал мэдээлэлд итгэж, бусдад эд хөрөнгө шилжүүлэн хохирохоос сэрэмжлэх хэрэгтэй.

Цагдаагийн байгууллагаас 2025 онд жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой 21 залилангийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.