Нэгдүгээр сарын 4-нд хутгалуулж нас барсан хоёр хүний хэрэгт сэжигтэн цагдан хоригджээ2026-01-07 10:30Нэгдүгээр сарын 4-нд хутгалуулж нас барсан хоёр хүний хэрэгт сэжигтэн М.Б-г баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.Дэлгэрэнгүй
Яаралтай тусламжийн 112 дугаарлалт нэгдсэн системд шилжиж байна2026-01-07 09:00Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа болон яаралтай тусламжийн 112 дугаарлалт руу шилжих бэлтгэлтэй танилцлаа. Энэхүү шинэ систем нь олон улсын стандарттай нийцэж, дуудлагыг цаг алдалгүй хүлээн авах боломжийг бүрдүүлнэ.Дэлгэрэнгүй
Улаанбаатарт хиймэл оюунаар замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэх систем ажиллаж эхэллээ2026-01-07 08:00Улаанбаатар хотод хиймэл оюунаар замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэн шийдвэрлэх автомат хяналтын систем энэ сарын 1-нээс ажиллаж эхэлсэн бөгөөд эхний зургаан хоногт 6,800 орчим зөрчил бүртгэгдсэн байна.Дэлгэрэнгүй
Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга нарт зөвлөмж өглөө2026-01-06 20:01Нийгмийн даатгалын ерөнхий газраас аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга нарт 2026 оны төсөв, хууль тогтоомжийн хэрэгжилт, шимтгэлийн орлогын төлөвлөгөө болон тэтгэмжийн нөхөн олголтын талаар зөвлөмж өглөө.Дэлгэрэнгүй
Анх удаа орон сууц худалдан авсан эсхүл барьсан иргэд 6 сая төгрөг хүртэлх татварын буцаан олголт авна2026-01-06 19:01Анх удаа амьдарч ашиглах зориулалттай орон сууц худалдан авсан эсвэл барьсан татвар төлөгчид 6 сая төгрөг хүртэлх татварын буцаан олголт авах боломжтой бөгөөд e-tax.mta.mn сайтад тайлан гаргаж шаардлагатай материалыг илгээх шаардлагатай.Дэлгэрэнгүй
2026 оны нэгдүгээр, хоёрдугаар сард олон жилийн дунджаар цас орох төлөвтэй байна2026-01-06 18:012026 оны эхний хоёр сард Монгол орны ихэнх нутгаар олон жилийн дунджаар цас орох бөгөөд баруун аймгуудын нутгаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Зүүн аймгууд харьцангуй тогтвортой байна.Дэлгэрэнгүй
Энхтайвны гүүрийг өргөтгөх, хүчитгэх төсөлд ₮1.5 тэрбум төсөвлөжээ2026-01-06 17:011958 онд баригдсан Энхтайвны гүүрийг өргөтгөж, хүчитгэх зураг төслийг боловсруулахад ₮1.5 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан бөгөөд "ДБЭТ" компани зураг төсөл боловсруулах тендерт шалгарчээ.Дэлгэрэнгүй
Монголбанкны гадаад валютын албан нөөц 7 тэрбум ам.долларт хүрэв2026-01-06 16:01Монголбанкны гадаад валютын албан нөөц 2025 оны эцэст 7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сараас 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Үүнд Засгийн газар, Монголбанкны өрийн удирдлага, экспортын түүхий эдийн үнийн өсөлт нөлөөлжээ.Дэлгэрэнгүй
Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2026 оны нэмэлт элсэлт эхэллээ2026-01-06 15:30Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2026 оны нэмэлт элсэлтийн бүртгэл энэ сарын 16-ныг дуустал явагдана. Сургалтууд 2-12 дугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүйгээр зохион байгуулагдаж байна.Дэлгэрэнгүй
Ажилгүйдлийн болон жирэмсэн амаржсаны тэтгэмжийг нөхөн олгох ажил энэ 7 хоногт дуусна2026-01-06 15:012025 оны төгсгөлд санхүүжилтийн дутагдлаас шалтгаалан олгоогүй ажилгүйдлийн, жирэмсэн амаржсаны болон хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг энэ 7 хоногт нөхөн олгох ажлыг дуусгана гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ц.Ганцэцэг мэдээлэв.Дэлгэрэнгүй